Wednesday, January 21, 2015

Хуулийн этгээдэд нэр өгөх

"Хуулийн этгээд байгуулахад нэн түрүүнд шаардлагатай зүйл бол компаний оноосон нэр юм. Иймд хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт болон бусад хэрэгтэй мэдээллүүдийг орууллаа."

Хуулийн этгээд нь оноосон нэртэй байна. Хуулийн этээдийг үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага, иргэн нь хуулийн этгээд байгуулах шийдвэр гаргахаасаа өмнө хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг нийслэлд Улсын бүртгэлийн ерөнхий газарт, орон нутагт Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь салбар нэгжид хандан илгээсэн байна. 
Улсын бүртгэлийн ерөнхий газар  болон орон нутаг дахь салбар нэгж байгууллага нь хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийж, хуулийн этгээд үүсгэн байгуулагч нарт "Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас"- ыг олгоно. 

Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж олгоход бүрдүүлэх баримт бичиг:
  1. Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх  /эх хувиар/
  2. Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиар/, гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэх /эх хувиар/
  3. Гадаад улсын иргэн бол тухайн иргэний паспорт /эх хувиар/
  4. Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн хувьд итгэмжлэл нь нотариатаар гэрчлэгдсэн байх бөгөөд итгэмжлэл олгогчийн иргэний үнэмлэх / эх хувиар/ 

Хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлага:
  • Хуулийн этгээдийн нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна. 
  • Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.
  • Хуулийн этгээдийн нэр нь крилл үсгээр илэрхийлэгдсэн байна.
  • Хуулийн этгээдийн нэр "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал" -д заасан үйл ажиллагааны чиглэлээр нэрлэгдэхгүй. Жишээлбэл: Гоо сайхны газар, Алтны уурхай, Гутлын үйлдвэр гэх мэт....
  • Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн олгоно. Жишээлбэл: Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам..
  • Хуулийн этгээдийн нэр нь хоёр ба түүнээс дээш холбоо үгээр илэрхийлэгдэх ба дараах байдлаар бичсэн байх шаардлагатай. Үүнд: 
  1. Хоёр үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол түүний эхний үсгийн араас шууд залгаж бична. Жишээлбэл Цагаанчулуут Дэлгэрхангай
  2. Хоёр үгэр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол түүний эхний үгийн араас "-" зураас зурж томоор эхэлж бична. Жишээлбэл: Гурван-Эрдэнэ Есөн-Эрдэнэ
  3. Гурван үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол нэг, хоёр дахь үгийг шууд залгаж бичих ба гурав дахь үгийг нэг тэмдэгтийн зайтай жижиг үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Эрдэнэдалай уул, Алтанхангай говь
  4. Гурван үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь эгшгээр эхэлсэн бол хоёр, гурав дахь үгийг нэг, нэг тэмдэгтийн зайтай жижиг үсгээр эхэлж бична. Жишээлбэл: Хангайн их уул, Амгалан энхийн ерөөл
  5. Дөрөв ба түүнээс дээш үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь гийгүүлэгчээр эхэлсэн болон эгшгээр эхэлсэн бол монгол хэл бичгийн дүрмийн дагуу бичнэ. Жишээлбэл: Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар
  6. Хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, товчилсон утга илэрхийж, дан үсгээр буюу үеэс бүрдэж болох бөгөөд энэ тохиолдолд бүх үсгийг томоор бичнэ. Үсгүүдийг шууд залгаж бичих ба хооронд нь тэмдэгт бичихгүй. Жишээлбэл: ЦТМС МАГЭ ГАДО
  7. Гадаад хэлний үсгүүдийг крилл дуудлаганд шилжүүлснээр хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, товчилсон утга илэрхийлж, дан үсгээс бүрдэж болох бөгөөд энэ тохиолдолд нэг нэг тэмдэгтийн зайтай том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Ай Би Ти
  8. Гадаад хэлний үсгүүдийг крилл дуудлаганд шилжүүлснээр хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй. Жишээлбэл: Мед гэсэн нэр Зэс гэсэн нэрийг илэрхийлэхгүй. Харин монгол хэлэнд хэрэглэгддэг гадаад үг энд хамаарахгүй. Жишээлбэл: Телевиз Радио
  9. Хуулийн этгээдийн нэр нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан байна гэж үзээд хуулийн этгээдийн нэр олгохгүй. Жишээлбэл: Монгол даатгал Монголын үндэсний даатгал
  10. Хуулийн этгээдийн нэрийн ард хуулиар тогтоосон үгийг заавал бичнэ. Жишээлбэл: Алтантөгрөг ББСБ Хадгаламжийн Банк
  11. Хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авч хэрэгжүүлдэг үйл ажиллагааны оноосон нэрийг өөрийн хуулийн этгээдийн нэрэнд зөвшөөрөлгүйгээр оруулж болохгүй. Жишээлбэл: аудит, даатгал , хадгаламж зээлийн хоршоо
  12. Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй. Жишээлбэл: Некст
  13. Төрийн байгууллагын олон нийтэд илэрхий товчилсон үсгээр бусад хуулийн этгээдийн олгохгүй. Жишээлбэл: УИХ УБЕГ
  14. Залуучууд өсвөр үеийнхэнд садар самуун явдлыг сурталчлах болон эротик сурталчилгааны шинж агуулсан нэрийг хуулийн этгээдэд олгохгүй. 
  15. Галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодисыг аливаа хэлбэрээр сурталчилсан нэрийг хуулийн этгээдэд олгохгүй.

Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж олгох:
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь бүрдүүлсэн баримт бичгийг үзсэний дараа хуулийн этгээдийн нэрийг улсын нэгдсэн бүртгэлд байгаа бусад хуулийн этгээдийн нэртэй тулгалт хийж давхардаагүй бол "Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудасУБ-09" маягтыг 1% бичиж хуулийн этгээд үүсгэн байгуулагчид олгоно. Хуулийн этгээд нь нэрээ баталгаажуулж авснаас хойш 2 сарын хугацаанд хуулийн этгээд байгуулаагүй бол тухайн нэрийг дахин сэргээж өөр иргэн хуулийн этгээдэд өгч болно. Хэрэв хүндэтгэх шалтгаанаар дээр дурдсан хугацаанд хуулийн этгээдээ байгуулж амжаагүй тохиолдолд тухайн нэрийг авсан этгээдийн хүсэлтийг үндсэлэн дахин 1 сарын хугацаагаар сунгаж болдог.
Хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж олгогдсон тохиолдолд хэн нь эхэлж авсан огноогоор асуудлыг шийдвэрлэнэ.

No comments:

Post a Comment